Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 3 дугаар сарын 20-ноос 24-ний өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 30.971, мөрдөн байцаалтын 3017 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Үүнд Зам, тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын замын ашиглалт, засварын хэлтсийн дарга О-гийн хэрэг багтсан байна. Тодруулбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдон ажиллахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, хахууль авсан гэх хэргээр шүүхэд шилжжээ.
Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2, 22.4 дүгээр зүйлийн 4, 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэдэд шилжсэн байна.