Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр “Дэлхийн театрын өдөр“ тохиож байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 39 секунд

Театрын эх орон Франц улсын Парис хотноо алдарт Сара Бернарын театрт 1961 онд дэлхийн олон орны зочид төлөөлөгчид, театрын зүтгэлтнүүд цуглаж урлагийн хамтлагууд өөр өөрсдийн жүжгээ тоглож өвөрмөц сайхан баяр болсон түүхтэй. Наадамд оролцогсод “Эв нэгдэл харилцан ойлголцол энх тайван” уриан доор нэгдэж тэндээс жил бүр театрын баярыг хүн төрөлхтний баяр болгохоор шийдвэрлэснээр Дэлхийн театрын өдрийг тэмдэглэдэг болсон түүхтэй.

Монгол улсад 1990 оноос энэ баярыг тэмдэглэдэг болж тухайн жилдээ туурвисан шилдэг бүтээлүүдээ үзэгч түмэндээ толилуулж үзэсгэлэн, уралдаан наадам зохион байгуулж, уран бүтээлчид тайлангаа тавьдаг хүн бүрийн хүсэн хүлээдэг өвөрмөц гэгээлэг баяр болсон билээ. Д.Нацагдоржийн нэрэмжит Улсын драмын эрдмийн театрын хамт олон өнөө жил хорио цээрийн дэглэмтэй байгаа ч гэсэн уран бүтээлүүдээ үзэгч олондоо хүргэхийн төлөө ажиллаж, олон ажлууд төлөвлөж явуулсан.

Хамгийн ойрын жишээ гэвэл Дэлхийн театрын өдөртөө зориулж Г.Гомбосүрэнгийн нэрэмжит "Театр-Монолог 90" уралдааныг зарлан явуулж тэндээс шалгарсан шилдэг бүтээлүүдээ дээжлэн "Сэтгэлийн хүүрнэл" хөтөлбөрийг хүргэж байгаа юм. Эрхэм хүндэт уран бүтээлчид, нийт ажилтан хамт олон,театрын урлагийг эрхэмлэн дээдлэгч оюунлаг үзэгч та бүхэндээ дэлхийн “Театрын өдөр"-ийн мэнд хүргэе!

Ерөнхий сайд Монголд үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын байгууллагын ажилтнуудтай өглөөний уулзалт хийж байна
Ерөнхий сайд Монголд үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын байгууллагын ажилтнуудтай өглөөний уулзалт хийж байна
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.