Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Алтанцэцэг ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
0 минут 48 секунд

May be an image of 3 people, people standing and indoor

Энэтхэгийн Нью-Дели хотод зохион байгуулагдаж буй сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий хагас шигшээ тоглолтууд өнөөдөр болж байна. Тэгвэл 48 кг-ын жинд хүрэл медалийн болзол хангаад байсан үндэсний шигшээ баг, “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг дөнгөж сая хагас шигшээ буюу медалийн өнгөө хувиргах тулаанаа Мароккогийн 25 настай боксчин Ясмин Моуттакетэй хийж 5:0-ээр ялалт байгууллаа. Ийнхүү тэрбээр финалд шалгарлаа.

ДАШТ нэг хоног завсарлах бөгөөд Л.Алтанцэцэг нөгөөдөр Вьетнамын Ти Там Нгуйен, Францын Вассила Лхадири нарын ялсан тамирчинтай нь алтан медалийн төлөө өрсөлдөх юм.

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.