Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Монгол Улсын Засгийн газраас “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын цахим виз олгох улсын жагсаалтад багтаж байсан Европын улсууд болон Австрали, Шинэ Зеланд зэрэг 34 орны иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн. Тэгвэл үүнтэй холбогдуулан цахим виз олгох улсын жагсаалт шинэчлэгдэж, 99 орны иргэдэд цахим виз олгохоор боллоо. Тодруулбал, Тухайн орны иргэд нь аялал жуулчлалын “К2”, спорт, соёл урлагийн үйл ажиллагаанд оролцох “К4” ангиллын 30 хүртэл хоногийн виз, дамжин өнгөрөх буюу 10 хоногийн “K6” ангиллын визийг цахимаар мэдүүлэх боломжтой болж байна.

Цахим виз мэдүүлэхдээ https://evisa.mn/ системд хандаж визийн мэдүүлгийг үнэн зөв, бүрэн гүйцэд бөглөж, төлбөрөө төлснөөр виз мэдүүлсэн баримт бичиг хянагдах бөгөөд хүсэлт хянагдаж зөвшөөрсөн тохиолдолд тухайн иргэний мэдээллийг агуулсан QR код хэлбэртэй цахим визийг тухайн иргэний цахим шуудангаар 48 цагийн дотор илгээх юм.

Гадаадын иргэн, харьяатын газар 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийн байдлаар 9000 гаруй гадаадын иргэнд цахим виз олгосон байна.

Г.Амартүвшин: Зээлийн хүү буурсан гэж байгаа ч амьдрал дээр хэрэгжээгүй байна
Г.Амартүвшин: Зээлийн хүү буурсан гэж байгаа ч амьдрал дээр хэрэгжээгүй байна
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.