Чуулганы хуралдааны үдээс хойших нэгдсэн хуралдаа үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, "Шинэ сургуулиуд ашиглалтад орж байгаа нь сайн. Гэхдээ багш нарыг ч мөн компьютер, хэрэгслээр нь хангах шаардлагатай шүү дээ. Нэг л их хоосон, гоё барилга. Зарим ангиуд нь ширээ сандалгүй байдаг. Ийм хэлбэртсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна.
Хоёрдугаарт, Эдийн засгийн бодлого дээр зээлийн хүү буурсан гэж бичсэн байна. Гэтэл амьдрал дээр зээлийн хүү буураагүй байна. Тухайлбал, ААН-үүдийн авч буй зээл 1,3-1,6 хувь буюу 15-19 хувийн хүүтэй байна лээ. Яаж үүнийг буурсан гэж дүгнээд байна вэ.
Гуравдугаарт, Улаанбаатар хотын шинэ орон сууц, барилгажилт. Шинээр маш олон хороолол ашиглалтад ордог. Түүнийг нь хүлээж авдаг. Сургууль, цэцэрлэгийн асуудлаа шийддэггүй, замын ачааллаа тооцдоггүй. Хоёр эгнээ замын нэг эгнээнд машин тавиад түгжрэл үүсгэдэг. Тиймээс шинээр баригдах гэж байгаа хорооллууддаа өндөр стандарт тавих хэрэгтэй. Зөвхөн барилгын чанар гэхээс илүүтэй амьдрах орчинг нь харгалзаж, ашиглалтад оруулдаг, зөвшөөрөл өгдөг байх хэрэгтэй байна" гэлээ.