Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сарангэрэл: Яармагт 268 га газраа чөлөөлж өгсөн иргэд айлын хажуу өрөөнд сар шинийн баяраа ч тэмдэглэж чадахгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 34 секунд

Чуулганы хуралдааны үдээс хойших нэгдсэн хуралдаа үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Өнгөрсөн хугацаанд бид хичнээн хүнийг ажлын байраар хангасан бэ. Хэдэн хүнийг ядуурлаас аврав. Үүнд хариулт авмаар байна.

Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудал байна. 2012 онд Яармагт 268 га газрыг чөлөөлүүлж, дэд бүтцийг нь төр хийж өгнө гэсэн ч өнөөдөр барилгажилтын ажил хангалтгүй байна. Гэтэл тэдгээр айл, өрхүүд айлын хажуу өрөөнд сар шинийн баяраар золголт ч хийж чадахгүй байна гэдэг асуудлыг бидэнд ярьсан. Өөрийн ганц хөрөнгө, газраа чөлөөлж өгсөн эдгээр хүмүүс ямар итгэх итгэлгүй болчихсон байна.

Түүнээс гадна Улаанбаатар хотод 17 хотхон хорооллын 25 мянган иргэн зэвтэй ус хэрэглэж байна. Бидний үйл ажиллагааны төлөвлөгөөнд ахуйн хэрэглээний усны чанарт хяналт тавих, сайжруулах гэдэг заалт орсон байгаа. Тиймээс мэргэжлийн байгууллагын хийсэн судалгаанд төмөр, цайрын агууламж байх түвшнээсээ давсан гэсэн үзүүлэлт гарсан.

Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Гэтэл хуучин барилгууд их байна. Өвөл, зун нь дээврээс ус гоождог. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ" зэрэг асуултыг асуув.

Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэллээ
Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийн 2023 оны сонгон шалгаруулалт эхэллээ
 
С.Одонтуяа: Эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн хүнд кейсүүдийг харахад ард нь дандаа улс төрийн захиалгатай байдаг
С.Одонтуяа: Эрүүдэн шүүгдсэн хүмүүсийн хүнд кейсүүдийг харахад ард нь дандаа улс төрийн захиалгатай байдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.