“Шинэ Дели-2023” сонирхогчдын эмэгтэйчүүдийн 54 кг-ын жинд ОУХМ Мөнгөнцэцэгийн Энхжаргал 1/4 шигшээ тоглолтоо Италийн Олена Савчуктай хийж, 5:0-ээр ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангасан бол 2021, 2022 оны насанд хүрэгчдийн Азийн АШТ хүрэл медальт, үндэсний шигшээ баг “Аврагч” спорт хорооны тамирчин ОУХМ Лутсайханы Алтанцэцэг ч мөн 48 кг-ын жингийн 1/4 шигшээ тоглолтод Узбекистаны Фарзона Фозиловатай хийж 5:0-ээр хүрэл медалийн болзол хангалаа.
Тэд өнөөдөр медалийн өнгөө хувиргах буюу хагас шигшээ тулаанаа хийнэ.