Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

РЕЙТИНГ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ томилогдсоноосоо хойших хамгийн өндөр үнэлгээг иргэдээс авчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 29 секунд

МЕС судалгааны байгууллагаас сар бүр хийдэг улс төрийн барометер судалгааны дүн нийтлэгджээ. Тодруулбал, энэ оны гуравдугаар сарын судалгаагаар зарим улс төрчдийн үйл ажиллагаанд олон нийтийн өгсөн үнэлгээг танилцуулжээ. Эл судалгааны мэдээллийг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1206 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан аж.

Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн үйл ажиллагааг иргэд 1-10 хүртэлх оноогоор дүгнэхэд 6.9 гэх үнэлгээг өгчээ. Энэ нь түүний Ерөнхий сайдаар томилогдсоноос хойшхи хамгийн өндөр үнэлгээ болж буй бөгөөд хамгийн багадаа 5.4 оноог өгч байжээ. Ингэхдээ ямар шалтгаанаар эл үнэлгээг өгч буй талаар хариулахдаа, судалгаанд оролцсон нийт иргэдийн 19 хувь нь "Нүүрсний хулгайтай тэмцэж байгаа", 18 хувь нь "Намаа цэвэрлэж байна", 15 хувь нь "Шинэ санаачилга их гаргадаг", 12 хувь нь "Эдийн засгийг сэргээх бодлого" хэмээн хариулсан байна.

Харин сөрөг буюу - үнэлгээ өгсөн иргэдийн 10 хувь нь "Хөгжлийн банкны хулгайг шийдэж чадахгүй байна", 9 хувь нь "Нүүрсний хулгайг шийдэж чадахгүй байна" хэмээн дүгнэжээ.

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэний үүргээ биелүүлсэн иргэнд талархал гардуулжээ
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх иргэний үүргээ биелүүлсэн иргэнд талархал гардуулжээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.