Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: “Стандарт ба хөгжил“ үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг танилцуулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 54 секунд

Гуравдугаар сарын 22-ны өдөр болох үйл явдлууд:

09.30 цагт: Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилан зохион байгуулж буй “Цэнхэр алт” Үндэсний чуулганыг угтсан гурав дахь салбар хуралдаан болно.

-Засгийн газрын хуралдаан болно.

10:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Олон улсын тээврийн форумын SIPA хөтөлбөрийн Монгол Улсыг хариуцсан төслийн баг “Улаанбаатар хотын зорчигч тээврийн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах арга замыг тодорхойлох нь” төслийн үр дүнг танилцуулна. Утас: 8805-7167.

10.00 цагт: Нийслэлийн захиргааны 5-р байрын Иргэний танхимд:Стандарт, хэмжилзүйн газраас боловсруулсан "Төрөөс стандартчилал, хэмжилзүйн талаар баримтлах бодлого", "Стандарт ба хөгжил" үндэсний хөтөлбөрийн баримт бичгийн төслийг Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад танилцуулна. Утас: 9976-3656.

11.00 цагт: ОБЕГ-т: ҮАБЗ, ОБЕГ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдлэг, мэдээлэл олгох, төрийн болон ТББ-уудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор 5 дугаар сарын 24-26-нд “Стратегийн команд штабын сургууль”-ийг зохион байгуулахтай холбогдуулан Хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас:8615-0069.

11.30 цагт: “ЗМ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Архивын олон нийтэд нийтлээгүй баримтуудыг багтаасан “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” /МАХН-ын Төв хорооны 1956 оны IV бүгд хурлын тэмдэглэлээс/ номын талаар болон Ю.Цэдэнбал, Ч.Сүрэнжав нарын хооронд Ерөнхий сайд болохын төлөө явуулж байсан ил болон далд тэмцлийнталаар хэвлэлийн бага хурал хийнэ.

“Алба хаагчдадаа “НАД ШИГ БАЙ“ гэж хэлж чаддаг байх ёстой
“Алба хаагчдадаа “НАД ШИГ БАЙ“ гэж хэлж чаддаг байх ёстой
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.