Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Иргэд ХБ-ны асуудлаарх сонсголын дүгнэлтэд цахимаар санал өгөх боломжтой

Огноо
Унших
1 минут 52 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг Хянан шалгах түр хорооноос зохион байгуулсан Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын дүгнэлтэд иргэд ЦАХИМ ПАРЛАМЕНТ (parliament.mn) хаягаар нэвтрэн 2023 оны гуравдугаар сарын 17-23-ны хооронд санал өгөх боломжтой.

Иргэд D Parliament аппликэйшнийг гар утсандаа татаад, Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын санал, дүгнэлтэд тусгуулах саналаа Хянан шалгах түр хороонд хүргэх боломжтой (ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРООНЫ ТАЙЛАН, САНАЛ, ДҮГНЭЛТЭД ТАНЫ САНАЛЫГ НЭЭЛТТЭЙ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА (parliament.mn)). Иргэдийн өгсөн санал тус бүрийг Хянан шалгах түр хороо, түүний ажлын алба, хянан шалгах шинжээчид нэгтгэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах санал, дүгнэлтдээ нэгтгэн танилцуулах юм байна.

Сонсголыг улс орон даяар нээлттэй явуулсан бөгөөд санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн эцэслэхийг УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр онцолсон юм. Тэрбээр “Нотлох баримтыг шинжлэн судлах анхны сонсголын тайланг боловсруулж, Хянан шалгах түр хорооны хуралдаанаар хэлэлцэнэ. Сонсголыг ямар нэг улс төрийн нөлөө, бизнесийн нөлөөлөл, оролцоо, шахалтгүй, хараат бусаар явуулах, санал, дүгнэлтийг хамтдаа хэлэлцэн эцэслэх нь зүйтэй” гэсэн юм.

Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дагуу, гурван сарын хугацаанд зохион байгуулсан.

ТОДРУУЛГА: 3 настай хүү ухаан ороогүй, биеийн байдал хүнд хэвээр байна
ТОДРУУЛГА: 3 настай хүү ухаан ороогүй, биеийн байдал хүнд хэвээр байна
 
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.