Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНСУ-д таксины жолоочийг зодож, автомашиныг нь хулгайлж мөргөлдүүлсэн Монгол иргэнд 2 жилийн ял оноолоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 40 секунд

БНСУ-д хууль бусаар оршин сууж байсан 26 настай Монгол Улсын иргэн А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины жолооч 65 настай Б-г зодож улмаар автомашиныг нь хулгайлан мөргөлдүүлсэн хэрэг гарч, саяхан шүүхээр шийдвэрлэсэн талаар тус улсын хэвлэл мэдээлэв. Тодруулбал,

БНСУ-ын Инчонд өнгөрсөн оны наймдугаар сарын 07-ны өдрийн 01:30 цагийн орчимд Монгол Улсын иргэн А нь таксины жолооч Б-г түлхэж, биед нь халдсан байна. Б-д нуруу нугасны хугарал үүссэн тул 12 долоо хоног эмчилгээ хийлгэжээ. Мөн А нь Б-ийн автомашиныг хулгайлан жолоодож байх явцдаа 31 настай С-ийн "Аванте" маркийн автомашины урд хэсгийг мөргөж, зугтсан хэрэгт холбогджээ.

Монгол иргэн нь 2019 оны есдүгээр сард тус улсад хилээр нэвтэрч, тухайн оны арванхоёрдугаар сарын 22-нд визний хугацаа нь дуусаж түүнээс хойш хууль бусаар оршин сууж байсан гэх мэдээлэл байна.

Иймд тус улсын шүүхээс, “Монгол Улсын иргэн А нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, хохирогч С-д учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр тохиролцсон, мөн Солонгост урьд өмнө нь ял, шийтгүүлж байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан үзэж 2 жилийн тэнэсэн харгалзах ял оноосон байна.

Эх сурвалж: news.mt.co.korea

Владимир Путин Украины дайн эхэлснээс хойш анх удаа Донбасст очлоо
Владимир Путин Украины дайн эхэлснээс хойш анх удаа Донбасст очлоо
 
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг нөгөөдөр хааж, шинэчилнэ
Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг нөгөөдөр хааж, шинэчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.