Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Г.Ариунбаатар Испани улсын Гран канариа дахь Перес Галдосын театрт Ж.Вердийн "Аида" дуурьд гоцоллоо.
Тэрбээр гурван удаа гоцолсон бөгөөд "Бүх оролцсон уран бүтээлчид мөн дэлхийд нэрээ дуурсгаж буй гайхалтай дуучидтай хамт энэхүү дуурийг бүтээсэндээ баяртай байна" хэмээн тодотгожээ. Г.Ариунбаатар гавьяат энэ сарын 21-нд "Кармен", 31-нд "Набукко" /дебют/ дууриудад гоцлох аж.