Олон Улсын Эрүүгийн шүүхээс ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах захирамжийг гаргажээ. Тодруулбал, түүнийг Украинд үйлдэгдсэн дайны гэмт хэрэгтэй холбогдуулан буюу хүүхдүүд, ард иргэдийг Украины нутаг дэвсгэрээс ОХУ руу албадан нүүлгэсэн гэх хэрэгтэй холбогдуулан ийм шийдвэр гаргасан байна.
Олон Улсын Эрүүгийн шүүхийн шийдвэрийг Кремль хүлээн зөвшөөрөхгүйгээ гэж мэдэгджээ. Тодруулбал, Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков "Орос улс дэлхийн өөр хэд хэдэн улсын нэгэн адил энэ байгууллагыг хүлээн зөвшөөрдөггүй тул шийдвэр нь хууль эрх зүйн үүднээс хүчингүйд тооцогдоно” гэсэн байна.
Харин Украины ерөнхийлөгч Володимир Зеленский шүүхийн шийдвэрийг “Энэ бол түүхэн хариуцлага тооцоход хүргэх түүхэн шийдвэр” гэжээ.