ГCCҮТ: Хүүгийн биеийн байдал хэвэндээ байна. Хандалт авахын тулд худал ташаа мэдээлэл тараахгүй байхыг хүсье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Ээжийнхээ хамтран амьдрагчид зодуулж, ГССҮТ-д ухаангүй хэвтэн эмчлүүлж буй гурван настай хүүг сэрсэн гэх мэдээлэл цахим орчинд тархаад буй. Тэгвэл уг асуудлаар ГССҮТ-өөс тодруулахад,

"ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа гурван настай хүүгийн биеийн байдал хүнд хэвээр байна. Эмнэлгийн зүгээс шаардлагатай бүх тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд өвчтөний эрүүл мэндийн талаарх мэдээллийг ар гэрийнхэнд нь цаг тухайд нь хүргэж байгаа.

Иймд цахим орчинд хандалт авах, олны анхаарлыг татах зорилгоор худал ташаа мэдээлэл нийтэд тараахгүй байхыг хувь хүн, хэвлэл мэдээллийн байгууллагуудад анхааруулж байна" гэлээ.

“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна
“Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна
 
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Т.Доржханд: Прокуророос гурван гишүүнийг оруулж ирсэн нь түргэдсэн. Сонсголын дараа асуудлуудаа нэг мөр оруулж ирэх байсан
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!