ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-ын нийт гишүүдийн 89.1 хувь нь дэмжлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

УИХ-ын хаврын ээлжит чуулганы Баасан гарагийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэж гишүүд санал хураалаа.

Тодруулбал, УИХ-ын 2023 оны 1-р сарын 20-ны өдөр баталсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль болон хамт баталсан Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Кибер аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай, Татварын Ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналаар санал хураалаа.

Үүгээр нийт гишүүдийн 89.1 хувь нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зөв гэсэн санал өгсөн бол үлдсэн 10.9 хувь нь буруу хэмээн татгалзаж гишүүдийн олонхийн саналаар Ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж, хуулийн төслийг сайжруулах үүрэг даалгаврыг ажлын хэсгийн гишүүдэд өглөө.

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
 
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
ГЕГ: Замын-Үүд боомтоор БНХАУ-ын иргэн бурхан, зоос, зэс эдлэл нуун гаргах гэж байсныг гаалийн хяналтаар илрүүллээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!