УИХ-ын гишүүн Ч.Ундрамтай холбоотой асуудал цахим орчинд тархсан. Тодруулбал, хүүхдүүдтэйгээ зүй бус харьцаж байгаа бичлэгийг түүний нөхөр Б.Наранцацралт цахим орчинд байршуулсан юм. Иргэдийн зүгээс тухайн асуудалд ихээхэн шүүмжлэлтэй хандаж, УИХ-ын гишүүн Ч.Ундрамыг гишүүнээс нь эргүүлэн татах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв.
Тэгвэл түүний нөхөр Б.Наранцацралтыг хүүхдүүдийнхээ бичлэгийг олон нийтийн сүлжээнд тавьж, хүүхдийн эрхэд халдсан хэмээн торгох ялаар шийтгэжээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Сошиалаас болж миний хүүхдүүд хүнд нөхцөл байдалд орж, бид гурав сэтгэлзүйчид хандаж үйлчилгээ авсан. Миний хүүхдүүд суурь хүчирхийлэлд өртсөн тохиолдол байхгүй. Сүүлд цацагдсан бичлэгтэй холбоотой асуудлаас болж, шоконд орсон асуудал үүссэн. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын газраас шинжээчдийн баг томилогдон ажилласан. Ингээд Б.Наранцацралтыг хүүхдийн эрхийг ноцтой зөрчсөн байна гэж торгууль тавьсан. Хүүхдүүдийн зөвшөөрөлгүйгээр бичлэгийг хийж, олон нийтэд цацаж хүүхдийн эрхэд халдсан гэж үзсэн. Энэ нь шүүхээр баталгаажсан " гэлээ.