Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ч.Ундрам: Хувийн асуудал гарсан учир “Гэр бүлийн тухай хууль“-д оролцохоо түр зогсоосон

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 2 секунд

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэл даамжирч, эмэгтэйчүүд, хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол их гарч байна. Тиймээс олон нийтийн зүгээс гэр бүлийн хуулиа яаралтай өргөн барьж батлуулахыг шаардаж буй.

Тэгвэл УИХ-ын эмэгтэй гишүүд нэгдэн "Гэр бүлийн тухай хууль"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж буй бөгөөд Ч.Ундрам гишүүн хувийн асуудлаас шалтгаалан уг хуульд оролцохгүй байгаа талаараа мэдээллээ. Тэрбээр,

"Уг хууль 1999 онд батлагдсан. Гэвч өнөөдөр нийгэм, цаг үеийн асуудал өөрчлөгдсөн. Мөн хуулийн төслийг боловсруулаад өргөн барих хүртэл хагас жилийн хугацаа шаарддаг. Гэхдээ миний хувьд хувийн асуудал гарсан учир "Гэр бүлийн тухай хууль"-д оролцохоо түр зогсоогоод өөр хуулиудад ажиллаж байна" гэлээ.

 Д.Тогтохсүрэн: Монгол ёсоор 5,6 ахмаддаа 20 мянган төгрөг өгсөн, хууль бус зүйл биш
 Д.Тогтохсүрэн: Монгол ёсоор 5,6 ахмаддаа 20 мянган төгрөг өгсөн, хууль бус зүйл биш
 
Физикийн ухааны доктор Н.Тэгшбаяр: Франц улсаас их хэмжээний мөнгө хахуульд авсан гэх мэтээр намайг хүнд гэмт хэрэгт гүтгэж, илт худал мэдээллийг зохион байгуулалттай тарааж байна