Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ: Д.КёкүшюзанБатбаяр, дуучин Т.Баясгалан нар Налайхын уугуул иргэд учраас Горхи-Тэрэлжид газар авсан байсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тусгай хамгаалалтын газарт Д.Кёкүшюзанбатбаяр, дуучин Т.Баясгалан нарт газар олгосон гэх асуудалд тайлбар өглөө.

Ингэхдээ тэрбээр "Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт олгогдсон 48 өрх буюу тус нутгийн уугуул иргэдэд бид газар олголт хийсэн. Энэ 48 иргэн дотор Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан гэсэн хоёр иргэн орсон байдаг. Үүнтэй холбоо бүхий материалуудыг бид татаж авч үзлээ. 2011 оны 12 сарын 23-ны өдрийн А/466 тоот тушаалаар Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт байрлах эрхийн гэрчилгээг олгосон байдаг юм билээ.

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нартай холбоотой манайд ирсэн мэдээллээр Налайх дүүргийн уугуул иргэд бөгөөд Горхи- Тэрэлжид газар авч амьдарч байгаа юм байна.

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд манай яамны гадна жагсаж, газар олгохгүй бол амиа хорлоно, газраа авахгүй бол сүйрлээ гэж сүрдүүлж, суулт зарлаж, хэвлэлийн бага хурал хүртэл хийж байсан хүмүүс маш их бий" гэв.

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болд нь 7 жилийн өмнө Нүхтийн аманд ХАУС худалдаж авсан. Бэлэглээгүй
Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болд нь 7 жилийн өмнө Нүхтийн аманд ХАУС худалдаж авсан. Бэлэглээгүй
 
ЧУУЛГАН: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
ЧУУЛГАН: УТН-ын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг ЭЦЭСЛЭН БАТАЛЛАА
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.