Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Дуучин Д.Болд нь 7 жилийн өмнө Нүхтийн аманд ХАУС худалдаж авсан. Бэлэглээгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 30 секунд

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Дархан цаазат газраас дуучин Д.Болд, Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нарт газар бэлэглэсэн баримт нь дэлгэгдээд буй. Тэгвэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ тайлбар өглөө.

Тэрбээр "БОАЖЯ шилэн байх чиглэлээр ажиллаж байна. Тусгай хамгаалалтын газрын тухай хууль гэж бий. Энэ хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх боломжгүй. Дуучин Д.Болд болон 48 иргэний дунд Кёкүшюзан Д.Батбаяр, дуучин Т.Баясгалан нар орж явсантай холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслээр янз бүрийн мэдээлэл гарсан. Гэхдээ 2.7 га газар олгоогүй. Өнгөрсөн цаг хугацаанд БОАЖЯ-наас газрыг аль болох олгохгүй байх чиг барьж ажиллаж байгаа. Угаасаа олгох газар ч байхгүй юм билээ. Сайдаар томилогдсоныхоо дараа Богдхан уулын Дархан цаазат газарт 5594 га газрыг улсын тусгай хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухайн газар нутгийг дахин ашиглагдахаас урьдчилан сэргийлсэн гэсэн үг.

Дуучин Д.Болд нь 7 жилийн өмнө Нүхтийн аманд ХАУС худалдаж авсан. ХАУС худалдаж авсан тул гэрчилгээ гарсан. 2.7 га газар олгоогүй. Бэлэглэлийн зүйл байхгүй" хэмээлээ.

СОНСГОЛ: А.Ариунболд өөрийн компаниараа ХБ-наас 3.7 тэрбум төгрөгийн зээл авсанаас 3.1 тэрбумыг нь бэлнээр зарлагаджээ
СОНСГОЛ: А.Ариунболд өөрийн компаниараа ХБ-наас 3.7 тэрбум төгрөгийн зээл авсанаас 3.1 тэрбумыг нь бэлнээр зарлагаджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд