Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: А.Ариунболд өөрийн компаниараа ХБ-наас 3.7 тэрбум төгрөгийн зээл авсанаас 3.1 тэрбумыг нь бэлнээр зарлагаджээ

Огноо
Унших
0 минут 46 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголоор экспортыг дэмжих импортыг орлох үйлдвэрлэлийн 888 төслийн асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Капитал банкны Гүйцэтгэх захирал асан А.Ариунболдын 100 хувийн эзэмшлийн Нью Даниста Рөүд энд Констаркшн ХХК нь хавтан тавилгын үйлдвэр төслийн хүрээнд эл банкаар дамжуулан Хөгжлийн банкнаас 3.7 тэрбум төгрөгийн зээл авчээ. Нийт санхүүжилтээс 3.1 тэрбум төгрөгийг бэлнээр зарлагадаж, 524 сая төгрөгийг дотоодын компаниудад шилжүүлсэн байна.

СОНСГОЛ: Б.Ундармаа, А.Ариунболд нарын хувьцаа эзэмшиж байсан компани Капитал банкаар дамжуулан 7.2 тэрбумын зээл авснаас 1.8 тэрбумаар зээл төлж, 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр гарган авчээ
СОНСГОЛ: Б.Ундармаа, А.Ариунболд нарын хувьцаа эзэмшиж байсан компани Капитал банкаар дамжуулан 7.2 тэрбумын зээл авснаас 1.8 тэрбумаар зээл төлж, 1.7 тэрбум төгрөгийг бэлнээр гарган авчээ
 
Э.Бат-Үүл: 600 сая орчим ам.долларын өртөгтэй Туулын хурдны замын тендер нь анхнаасаа Хятадын компанид зориулсан өндөр үнэтэй болох гэж байна