Хөгжлийн банкны сонсголын хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ удаагийн сонсголоор Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээс арилжааны банкаар дамжуулан олгосон төсөл, хөтөлбөрийн зээлийн ашиглалт, зарцуулалт, үр дүнгийн талаар хэлэлцэж байгаа бөгөөд нийт 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудлыг үргэлжүүлэн хэлэлцэж буй.
Үндэсний улаан буудайн нөөц бүрдүүлэх төслийн хүрээнд гурван хүнийг гэрчийг дууджээ. Тэдний нэг нь ХХААХҮ-ийн дэд сайд З.Мэндсайханыг гэрчээр дуудсан боловч Хянан шалгах түр хорооны даргад хандан хүсэлт ирүүлжээ. Ингэхдээ сонсголын өдрүүдэд эмчилгээ хийлгэхээр гадаад улс руу явж байгаа тул сонсголд оролцох боломжгүй гэсэн байна.