Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Оюутболд: 14 хоногийн хугацаанд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 28.3 хувиар өссөн

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
3 минут 7 секунд

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ. Тухайлбал, Улаанбаатар хотын эдийн засгийн форум зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангаж байна. Урьдчилсан байдлаар тус форумд хотын 34 дарга, Элчин сайдын 24 яам, олон улсын байгууллагуудын суурин 16 төлөөлөгч, зохицуулагч, 25 аж ахуйн нэгж, байгууллага, нийт 100 төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд бөгөөд НХЖХГ-ын дарга Б.Оюутболд танилцууллаа. Тэрбээр "Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд цагдаагийн байгууллагад 18,800 дуудлага мэдээлэл ирсэн нь өмнөх 14 хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Гэмт хэргийн шинжтэй дуудлага 17.9, зөрчлийн шинжтэй дуудлага 6.5, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 28.3 хувиар өссөн бол зам, тээврийн осол 27.3 хувиар буурсан. Мөн өмнөх 14 хоногтой харьцуулахад хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг 12.5, хулгай 7.7, залилах гэмт хэрэг 36.5 хувиар буурсан байна. Харин хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг 42.4, дээрэм 39.5 хувиар өсжээ. Дээрэмдэх гэмт хэрэг өсөх хандлагатай байгаа учраас цагдаагийн байгууллагаас эргүүл хяналтыг эрчимжүүлэн ажиллаж байна" гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням “Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 50, аврах ажиллагааны найм, нийт 58 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэсэн. Дээрх хугацаанд аюулт үзэгдэл ослоос долоон иргэнийг аварч, 904 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж, ажилласан. 2023 он гарсаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 387, аврах ажиллагааны 49, нийт 436 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийн нийт дуудлагатай харьцуулахад 16.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэлээ.

ТЦА-ны Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд 162 цэгт 466 алба хаагч үүрэг гүйцэтгэсэн. Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин барьж байсан 688 жолоочийг илрүүлэн, холбогдох арга хэмжээг авлаа. Хяналт, шалгалтын хүрээнд зам тээврийн осол, гэмт хэргийн тоо буурсан үзүүлэлттэй байлаа. Эд материалын хохиролтой осол мөн буурсан” хэмээв.

Сонсголд гэрчээр дуудагдсан “Хаан палас“ ХХК, “Пума империал“ ХХК-ийн төлөөллүүд шинжээчийн дүгнэлттэй санал зөрөлдөв
Сонсголд гэрчээр дуудагдсан “Хаан палас“ ХХК, “Пума империал“ ХХК-ийн төлөөллүүд шинжээчийн дүгнэлттэй санал зөрөлдөв
 
Д.Монголхүү: АН-ыг Оросын бодлогыг хэрэгжүүлэгч нам болгох гэж байгаа явдлын гол дүр нь Х.Баттулга
Д.Монголхүү: АН-ыг Оросын бодлогыг хэрэгжүүлэгч нам болгох гэж байгаа явдлын гол дүр нь Х.Баттулга
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.