Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймаг энэ сарын 15-н хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

Онцгой байдлын ерөнхий газраас Хөвсгөл аймагт Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг энэ сарын 14-15-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

Сургууль зохион байгуулахтай холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн хэмжээнд 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 03 дугаар сарын 15-ны өдрийн 18:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтнууд ажлын тусгай горимд уртасгасан цагаар ажиллаж, гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд тодотгол хийж, бэлтгэл ажлыг хангуулахыг үүрэг болгоод байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дайн сурталчилж, ухуулга хийсэн байж болзошгүй асуудлаар ХҮН-аас Засгийн газарт шаардлага хүргүүлжээ
Дайн сурталчилж, ухуулга хийсэн байж болзошгүй асуудлаар ХҮН-аас Засгийн газарт шаардлага хүргүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд