Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагч залууд зодуулж, ухаангүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Хүүгийн биеийн байдал хүнд, одоог хүртэл ухаан ороогүй гэх мэдээллийг ГССҮТ-өөс өгсөн. Тэгвэл уг мэдээллийн талаар ЦЕГ-аас мэдээлэл хийсэн.
Уг мэдээллийн үеэр ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Г.Мөнхбаяр хүүг зодсон Э-г Эрүүгийн хуулийн 12.1.4-т зааснаар шалгаж байгаа гэх мэдээллийг өгсөн юм.
Тус зүйл анги нь Хүчиндэх буюу хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн гэх заалт юм.
Мөн өчигдөр ГССҮТ-өөс "Хүүхдийн шулуун гэдэсний орчим зөөлөн эдийн бяцралт гэмтэл ихтэй гэсэн онош тодорсон байгаа" хэмээн мэдээлэл өгсөн билээ.