Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШҮҮХ: “Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг харгалзан Ч.Маралмаад 3 жил жолоодох эрхийг хасаж, 2 жил зорчих эрхийг нь хязгаарласан

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 47 секунд

Урсгал сөрж, 12 настай хоёр хүүхэд гэмтээн, долоон автомашин мөргөсөн иргэн Ч.Маралмаад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. Хуралдаанаас Ч.Маралмаагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээр хасах, хоёр жил зорчих эрхийг хязгаарлах шийдвэрийг гаргасан нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Тодруулбал, шүүхээс "Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2, 2.4 дэх заалтад зааснаар Ч.Маралмаад холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн хаалттай хийсэн шүүх хуралдаанаар хэлэлцэж, түүнийг тээрийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүхээс Ч.Маралмаад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс ирүүлсэн “хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлтүүдийг харгалзан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ" гэжээ.

Хэргийг эргэн сануулахад, Ч.Маралмаа нь 2022 оны аравдугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп” хотхоны хойд замд “Toyota Landcruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 12.3, 11.5-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгал сөрөн 7 автомашин мөргөсөн байдаг.

Мөн явган хүний замаар явж байсан 12 настай С, Э нарыг дайрч, эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ яллах дүгнэлт үйлдэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг билээ.

МАРГААШ: Улаанбаатарт 3 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 3 хэм дулаан байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.