Сэтгүүлч Л.Баяржаргалыг цагдан хорих үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналаас татгалзаж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр болжээ. Тодруулбал,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагч Л.Баяржаргалд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны гуравдугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын санал, тайлбар зэргийг судалж үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэл тогтоогдоогүй тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж яллагдагч Л.Баяржаргалд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.