Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэргэнцэртэй иргэнд налуу зам буулгаж өгөөгүй хүний эрх зөрчсөн жолоочид хариуцлага тооцжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 39 секунд

Цахим орчинд нэгэн иргэн шинэ ирсэн автобусанд тэргэнцэртэй зорчиход хүндрэлтэй байсан талаараа мэдээлсэн билээ. Тодруулбал, "Тэргэнцэртэй иргэд тэрэгтэйгээ зорчих хэсэгт хогийн сав хадсан байсан. Мөн жолоочоос налуу зам буулгаж өгөхийг хүсэхэд шалтгаан хэлж буулгаж өгсөнгүй" гэсэн юм.

Тэгвэл Нийтийн тээврийн газраас дээрх жолоочид хариуцлага тооцсон талаар "Зөрчлийг арилгуулж, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын 1-047 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага тооцлоо" хэмээн мэдээллээ.

З.Төмөртөмөө: Дур мэдэн хүний эрхийг ноцтой зөрчсөн алдаа гаргасанд Нийслэлийн удирдлагуудын өмнөөс уучлал хүсье
З.Төмөртөмөө: Дур мэдэн хүний эрхийг ноцтой зөрчсөн алдаа гаргасанд Нийслэлийн удирдлагуудын өмнөөс уучлал хүсье
 
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Аварга О.Хангай, Арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 256 бөх улс тунхагласны ойн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.