Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр эх орончдын өдөр тохиож байна

Ангилал
Нийгэм Бусад
Огноо
Унших
1 минут 33 секунд

2004 онд УИХ Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 3 дугаар сарын 01-ний энэ өдрийг “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан билээ.

Тодруулбал, 2010 оны 11 дүгээр сард МАХН хуучин нэрээ сэргээж, МАН болох шийдвэр гаргав. Үүнийг эсэргүүцсэн тус намын хэсэг нь МАХН-ыг бие даан байгуулсан. 2016 оны хоёрдугаар сарын 25-нд МАН болон МАХН-ын удирдлагууд “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэх Санамж бичигт гарын үсэг зурсан байдаг байна.

Өнгөрсөн онд уг өдрийг тохиолдуулан Галдан бошигт хаан, Ард Аюушийн хөшөөнд цэцэг өргөсөн юм. Үүний зэрэгцээ “Төрийн дээд одон, медаль гардуулах ёслол”-ын үйл ажиллагааг Ховд аймагт зохион байгуулсан байдаг.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 8 дугаар зарлигийн дагуу аймаг орон нутгийнхаа бүхий л салбарт тэргүүлсээр ирсэн нэр бүхий хүмүүсийг шагнаж урамшуулж байжээ. Тухайлбал, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 10, Алтан гадас одонгоор 28, Хөдөлмөрийн хүндэт медалиар 7 хүн зэрэг нийт 40 гаруй хүнийг төрөөс шагнаж урамшуулсан билээ.

Комедиан Б.Батбилэг: Саяхан л Идэрээгийн комеди тоглолт, подкастуудыг нь үзэж, инээлдэж, магтан шагшиж байсан хүмүүс ямар хурдан эргэнэ вэ
Комедиан Б.Батбилэг: Саяхан л Идэрээгийн комеди тоглолт, подкастуудыг нь үзэж, инээлдэж, магтан шагшиж байсан хүмүүс ямар хурдан эргэнэ вэ
 
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбар сэргэснээр монголчууд нийтээрээ чинээлэг амьдралтай болно
Д.Амарбаясгалан: Мал аж ахуйн салбар сэргэснээр монголчууд нийтээрээ чинээлэг амьдралтай болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.