Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 48 секунд

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын 9 гишүүн 2019 оны наймдугаар сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн.

2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн чуулганы хуралдаанаар нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталсан юм. 

Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн их дүйчин өдөр "Хотол төгс" хэмээх төмөр хулгана жил буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5-ны өдөр тохиож байна. 

Үүний дагуу зуны тэргүүн сарын 15 буюу аргын тооллоор 2020 оны 6 дугаар 5 буюу өнөөдөр бүх нийтээр амарна. 

Уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр гишүүдийн зүгээс нийтээр тэмдэглэх баярын өдөрт өөрчлөлт оруулахдаа ёс суртахуунлаг өдөртэй болж, эх дэлхийгээ хайрлах, эцэг эх, үр хүүхэд гэр бүлээ энэрэн асрах, буян нүглээ эргэцүүлж, нигүүлсэнгүй байхад чиглэсэн гэдгийг гишүүдэд анхааруулж байсан юм. 

Дүйчин өдрийн гол утга нь энэрэнгүй сэтгэлийг үүсгэн эелдэг зөөлөн үг хэлэлцэх өдөр юм. Энэ өдөр эгнэшгүй буян хурааж, өөрийн тусыг огоорон бусдын тусыг санан амьтны амь таслахгүй, махан хоол хэрэглэхгүй, хүний эс өгснийг авахгүй, худал ярихгүй, муу үг хэлэхгүй, бусдыг хүндлэн уучилж энэ өдрийг тэмдэглэх учиртай аж. 

ОХУ-ын Норильск  хотод 20 мянган тонн дизель түлш асгарч, онц байдал зарлажээ
ОХУ-ын Норильск хотод 20 мянган тонн дизель түлш асгарч, онц байдал зарлажээ
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.