Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Эрдэнэ: Би Л.Гантөмөрт “Удирдлагын бүтэц, дүрэм журам ямар байхыг зарчмын хувьд хатуу тохирвол асуудлыг ярьж болно“ гэдгээ хэлсэн

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 28 секунд

АН-ын дарга асан С.Эрдэнэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-УДШ-ээс Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэчихлээ. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-УДШ-ийн албан ёсны тогтоол шийдвэр бидэнд хараахан ирээгүй. Тогтоол шийдвэр ирэхээр ямар хууль заалтыг үндэслэж бүртгэсэн нь тодорхой болох байх. Түүнийг үзэж байж эцсийн шийдвэрээ хэлнэ. Өчигдөр АН-ын даргын зөвлөл хуралдаж, хоёрдугаар сарын 18-нд АН байгуулагдсаны 33 жилийн ойг тохиолдуулан Үндэсний хуралдааныг хийхээр товлолоо. Аөрсдийгөө ҮБХ-ны гишүүд гэж нэрлээд, хууль бус хурал зарласан, дүрмийн, журмын бус, хуульд заагаагүй, эрх зүйн баримт гэрчилгээгүй хүмүүс хурал хийж, хэн нэгнийг намын даргад нэр дэвшүүлээд, УДШ-ээр батлуулсан. УДШ материалыг нь хүлээн авч, бүртгэх үйл ажиллагаа явууллаа. Энэ нь хуулийг дэндүү бүдүүлэг, улстөрийн хүчирхийллийг ил тод, улаан цагаан явуулсан үйл ажиллагаа болсон. Шүүх засаглалын оройд байх ёстой. Шүүх шударга ёсны манаанд зогсож байгаа хүмүүс. Гэтэл ийм хүмүүс хуульгүй, шударга бус үйлдлийн тод томруун жишээ болж хувирч буйд харамсаж байна.Эрх мэдэлтнүүдийн гал хөл болж байгаад харамсаж байна. Дээд шүүх ийм хуульгүй, дүрэмгүй байхаар бид хэнд итгэх вэ.

Л.Гантөмөрийн, Д.Ганбатын материалыг өгөөд 11 л хоносон. Энэ нь тус материалтай бүрэн танилцах хуулийн хугацаа мөн үү. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх газар улсад бүртгэлтэй байх ёстой. Хууль ёсны эрхтэй байх ёстой. Эрх аваагүй байгууллагыг хууль ёсны гэж үзэхгүй.

Гэтэл Л.Гантөмөр, С.Баярцогт нарыг дэвшүүлээд байгаа, өөрсдийгөө ҮБХ-ны гишүүдийг хэн зөвшөөрсөн юм. Тэд нарт ямар тамга байгаа юм бэ. Ямар гэрчилгээтэй юм. Үйл ажиллагаа явуулах эрхзүйн ямар боломж байгаа юм. Байхгүй шүү дээ. Өөрсдийгөө ҮБХ-ны гишүүд гээд энд тэндээс эрээвэр хураавар баахан хүмүүс цуглачихсан.

Д.Ганбат: Нэг намын систем, дарангуйллын хэлбэр рүү шилжихэд ойртож байна
Д.Ганбат: Нэг намын систем, дарангуйллын хэлбэр рүү шилжихэд ойртож байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.