Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхийн дурсгалт эд зүйлсийг хууль бусаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 53 секунд

Хуучны эд зүйлийг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн  алба хаагчид  Өлзийт дэх шалган нэвтрүүлэх цэгээр 2020 оны 6 дугаар сарын 2-ны 20:30 цагийн орчимд  иргэн Э нь Бигхорн маркийн тээврийн хэрэгслээр Дундговь аймгийн Гурван сум гэх газраас  хууль  бусаар хайгуул малтлага хийж  данх, жижиг цөгц, цэцгэн хээтэй зэс төмөр зэрэг түүх соёлын дурсгалт эд зүйлийг тээвэрлэн явсныг илрүүлсэн байна.

Уг хэргийг нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад шилжүүлэн шалгуулж байна.

Эх сурвалж: Хүрээлэн буй орчны хяналтын хэлтэс

ХӨСҮТ-д эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий шинэ лаборатори ашиглалтад орлоо
ХӨСҮТ-д эсрэг биетийг илрүүлэх оношлуур бүхий шинэ лаборатори ашиглалтад орлоо
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.