Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Намуудын сонгуулийн нээлтийг харилцан адилгүй үзжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 43 секунд

Өчигдөр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны нээлт албан ёсоор эхэлсэн билээ. Нээлтийн салхийг хагалж "Зөв хүн электорат" эвслээс нээлтийн арга хэмжээ зохион байгуулж, шууд бичлэг нь мэдээллийн сайтуудаар цацагдсан бол түүний араас бусад намууд ч сонгуулийн сурталчилгааны нээлтээ хийсэн юм. Тэгвэл нээлтийн шууд бичлэгийн хандалтыг харахад нам, эвслүүдийн сурталчилгааны нээлтийг харилцан адилгүй тоогоор үзжээ.

Монгол ардын нам

Тэдгээрээс хамгийн их үзэлттэй нь МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлт байна. Тодруулбал, Ikon.mn сайт дээр МАН-ын нээлтийг 149,000 хүн үзэж, 1500 сэтгэгдэл бичжээ.

 

 Харин Live tv дээр Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигчдийн лайв бичлэгийг 40k хүн үзэж, 315 сэтгэгдэл бичсэн байна.

Зөв Хүн Электорат

 Тэгвэл "Зөв хүн электорат" эвслийн сонгуулийн сурталчилгааны нээлтийг Ikon.mn сайт дээр 125 мянган хүн үзэж, 500 сэтгэгдэл бичсэн байна.

Харин Livetv-ийн шууд лайваар 114 мянган хүн үзэж, 140 сэтгэгдэл үлдээжээ. 

Ардчилсан нам

Тэгвэл дээрх намуудтай харьцуулахад Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлтийг харьцангуй цөөн хүн үзсэн байна. Тухайлбал, Ikon.mn сайт дээр 71 мянган хүн үзэж, 322 сэтгэгдэл үлдээжээ.

Харин GoGo сайт дээр 33 мянган хүн үзэж, 322 сэтгэгдэл бичжээ.

 Мөн Livetv-ийн шууд бичлэгээр 19 мянган хүн үзэж, 88 сэтгэгдэл үлдээсэн байна.

Дээрх тоон мэдээллээс харахад МАН-ын сонгуулийн сурталчилгааны нээлтийг хамгийн олон хүн үзэж, "Зөв хүн электорат" эвслийн нээлт түүний дараа орж байна. Харин Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааны нээлт дээрх нам эвслүүдийн дундаас хамгийн цөөн үзэлттэй байна. Тухайлбал, хамгийн их, хамгийн цөөн үзэлттэй намуудын нээлтийг харьцуулбал, Ikon.mn сайт дээр гэхэд МАН-ын нээлтийг 149 мянган хүн үзсэн байхад, мөн тус сайт дээрх АН-ын нээлтийг 71 мянган хүн үзсэн байгаа нь даруй 78 мянган хүнээр цөөн байна. Харин Live tv дээрх МАН-ын нээлт 40 мянган үзэлттэй байгаа бол мөн тус сайт дээрх АН-ын нээлтийг 19 мянган хүн үзсэн байгаа нь даруй 21 мянган хүнээр цөөн байгаа юм.
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
“10,000 программист” бэлтгэх төслийн сургалт эхэллээ
 
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Ж.Чинбүрэн: УТААНЫ сонсголыг хоёрдугаар сарын эхээр хийнэ. Сонсголоор шахмал түлшний найрлага, технологи хэвийн эсэх, утааг бууруулахаар юу хийж байв зэрэг олон асуудлыг хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.