Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: Урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан санал гарсан ч шүүгч үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг яг одоо Улаанбаатар Чуулгын байранд үргэлжилж байна. 4 өмгөөлөгчөөс шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан. Ингэхдээ тухайн өмгөөлөгч нар хүсэлтдээ шүүх хуралдааныг хойшлуулж буй шалтгаан үндэслэлээ тодорхой дурдаагүй тул хуралдаан даргалагч болон прокурорын зүгээс эл хүсэлт нь ХБ-нд холбогдох хэргийг хойшлуулах үндэслэл болохгүй гэж үзжээ. Өмгөөлөгч нарын зүгээс ирц болон тайлбар хэлэх цагийн хязгаарлалт тогтоосонтой холбогдуулан саналуудаа гаргаснаар шүүх түүнийг хэлэлцэхээр орсон. Улмаар шүүгч хурлыг үргэлжлүүлэх шийдвэр гаргалаа.

Мөн өмгөөлөгч нарын үг хэлэх 7 минутыг өмгөөлөгч нар эсэргүүцэж, улмаар нэгдүгээр үед 10 минут, хоёрдугаар үед 5 минут байхаар шийдвэрлэсэн юм.

Шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан дөрвөн өмгөөлөгчийн нэг нь "Нью Яармаг Прожект" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Ууганбаярын өмгөөлөгч О.Баасанхүү байв.

Бусдын гэрт нэвтэрч, бүлэглэн хулгай хийсэн 8 болон 12 настай хүүхдүүдийг цагаатгажээ
Бусдын гэрт нэвтэрч, бүлэглэн хулгай хийсэн 8 болон 12 настай хүүхдүүдийг цагаатгажээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд