Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“БОДЛОГОД НӨЛӨӨЛЦГӨӨЕ ЗАЛУУС АА!“ Нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах нь тэтгэлгийн уралдаанд урьж байна

Ангилал
Бусад
Огноо
Унших
3 минут 19 секунд


Бодлогод залуусын хяналт ТББ-аас “Бодлогод нөлөөлцгөөе, Залуус аа!” нийгмийн сүлжээг бүтээлчээр ашиглах нь сэдэвт тэтгэлгийн уралдааныг зарлаж байна. Залуучууд, эмэгтэйчүүдэд тулгамддаг асуудлыг таниулах, шийдвэрлүүлэхэд хувь нэмрээ оруулах сонирхолтой иргэний нийгмийн байгууллагууд (ИНБ)-ыг энэхүү тэтгэлгийн уралдаанд саналаа ирүүлэхийг урья.

Энэхүү тэтгэлгийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн, Азийн Сан хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд олгох болно.

НИЙГМИЙН СҮЛЖЭЭГ БҮТЭЭЛЧЭЭР АШИГЛАХ гэдэг нь эмэгтэйчүүд, залуучууд өөрсдөд тулгамдаж буй асуудлыг урлаг болон сонирхолтой хэлбэр, залуучуудын үг хэллэгээр илэрхийлэх бүтээлч, сошиал медиа арга хэмжээ юм. Жишээ нь, TEDx, comedy night, debates, social talk, music performances гэх мэтээр чөлөөтэй сэтгэж боломжтой.

Тэтгэлгийн хэмжээ:

Тэтгэлгийн төсвийг тус бүр 2-3 сая төгрөгт багтаан, зардлын тооцоог дэлгэрэнгүй ирүүлсэн байх.

Хугацаа:

•     Өргөдөл хүлээн авах 6-р сарын 3-ны 9:00 цаг хүртэл https://form.jotform.com/201489320218451?fbclid=IwAR0u2xazE9C8ikUdnBWsrDo5-hRJHpMB4ZXxB8y933Q6czedD7X9oYctCzY анкетаар хүлээн авна.

•     Шалгарсан тэтгэлгүүд хэрэгжүүлэх хугацаа 6-р сарын 8-22-ны хооронд байна.

•     Тайлагнах хугацаа 6-р сарын 23-25-нд байна.

Тэтгэлгийн өргөдлийн агуулгад тавигдах шаардлага:

  • Эмэгтэйчүүд, залуучуудад тулгамддаг асуудал болон шийдлийг санал болгох;
  • Асуудал болон шийдлийг шинэлэг, сонирхолтой, бүтээлчээр илэрхийлэх өөрсдийн саналаа тодорхой тусгах;
  • Аливаа улс төрийн үйл ажиллагаа, бодлогыг сурталчилгаанаас ангид байж, зөвхөн ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэхийг зорьсон байх;
  • Нэр дэвшигч, хууль тогтооч, улс төрийн намууд, засгийн газрын төлөөлөл, орон нутгийн засаг захиргаа гэх мэт шийдвэр гаргах түвшний хүмүүсийн анхаарлыг хандуулах арга замаа тодорхойлсон байх.

Тэтгэлэг хүсэгчид тавигдах шаардлага:

  • Залуучууд, эмэгтэйчүүдийн асуудлыг судалсан, сонгогчийн боловсролыг дээшлүүлэх талаар зохих мэдлэгтэй байх;
  • Залуучууд, эмэгтэйчүүдийн чиглэлээр 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай ИНБ (төрийн бус байгууллага, клуб, сайн дурын бүлэг гэх мэт зохион байгуулалттай байх) байх;
  • Тэтгэлэг хэрэгжүүлэхдээ 3-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй, багаар ажиллах боломжтой байх;
  • Нийгмийн сүлжээ (facebook, twitter, instagram, youtube гэх мэт) сувгуудыг ашиглах ур чадвар, тогтмол хандалтын сувагтай байх;
  • Хүсэлт ирүүлэх ИНБ нь нам бус, хараат бус, ашгийн төлөө бус байх;
  • Төслийн бүхий л үйл ажиллагааг биет бус, онлайн хэлбэрээр зохион байгуулах ёстой.

Жич: Мөн “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” хөтөлбөрийн хамтрагч байгууллагуудын үйл ажиллагаанд оролцож, чадавхжсан бол давуу тал болно (Глоб интернэшнл төв, Сонгогчийн боловсрол төв, Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан, Өөрчлөлтийн төлөөх эмэгтэйчүүд, Бодлогод залуусын хяналт, Зориг сан,  Түгээмэл хөгжил төв, Цогц хөгжлийн үндэсний төв)

ВИДЕО:
ВИДЕО: "The Voice of Mongolia" шоуны ШИЛДЭГ 8 ОРОЛЦОГЧ
 
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд аудит хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.