"Монгол" ТВ-ээс зохион байгуулж буй "The Voice of Mongolia" шоу үргэлжилж байна. Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд болсон хагас финалын шатнаас шалгарсан шилдэг 8 оролцогчийн үзүүлбэрийг уншигч танд хүргэж байна.
Энэ шатанд дөрвөн багийн 16 оролцогч монгол дуугаар өрсөлдөж, үзэгч, шүүгчдийн саналаар дараах оролцогчид нэвтрүүлгийг үргэлжлүүлэх боломжтой болсон юм.
Шүүгч, дасгалжуулагч С.Ононбатын багаас оролцогч Г.Эрмүүн, Д.Цолмон, Д.Отгонбаярын багаас Б.Оюу, Э.Ган-Эрдэнэ, Д.Уламбаярын багаас С.Марал-Од, Э.Дашням, Д.Болдын багаас Х.Ядам, Б.Анужин нар дараагийн шатанд англи дуугаар өрсөлдөнө.