Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаярт нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгожээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд


УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 29-р тойрогт бие даан нэр дэвшигч Н.Номтойбаярын нэр дэвшигчийн үнэмлэхийг Н.Номтойбаярын өмгөөлөгч Д.Одонтунгалагт олгожээ.

Сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр 18:00 цагаас өмнө үнэмлэхээ гардаж авах ёстой. Хэрвээ өнөөдөр Н.Номтойбаярыг суллахгүй бол сонгуульд өрсөлдөх боломжгүй болох байв. Харин түүний нэр дэвшигчийн үнэмлэхийг нэр дэвшигчийн сонгуулийн штаб, өмгөөлөгчид нь олгосноор нэр дэвших боломжтой боллоо. 

Хорих шийдвэрийн талаар эргэн сөхвөл тавдугаар сарын 28-ны өдөр Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон юм. Шүүх хуралдааны хэлэлцүүлгээр Н.Номтойбаярыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...мөрдөгчийг дарамталсан, үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэх үндэслэлээр дараагийн шүүх хуралдаан болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн юм. Шийдвэрийн дагуу Н.Номтойбаярыг цагдан хорих 461-р хаалттай ангид хорьж байгаа юм. 

Мөн Н.Номтойбаярыг СЕХ-ноос нэр дэвшигчээр бүртгэсэн хэдий ч шүүхээс хорих шийдвэр гаргаснаас хамаарч шийдвэр хэрхэн өөрчлөгдөхийг СЕХ-ны Хууль, Эрх зүйн хэлтсийн дарга Д.Бат-Эрдэнээс тодруулахад "Шүүхийн эцсийн шийдвэр гарч гэм буруутайд тооцоогүй учраас нэр дэвшигчээс хасахгүй. Хоригдсон хүн бүрийг нэр дэвшигчээс хасна гэж байхгүй. Гэм, буруутай эсэх шүүхийн шийдвэр гараагүй, урьдчилан хорьж байгаа бол нэр дэвших эрх нь хэвээр хадгалагдана" гэж байв.

Д.Сүндий Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байна
Д.Сүндий Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байна
 
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
ЗГ-аас орлого, зарлагыг нь тус бүр 33.5 их наядаар байхаар тооцоолсон алдагдалгүй төсвийн төслийг дахин УИХ-д өргөн барилаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/06/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.