Өнгөрсөн даваа гарагт БНТУ-д газар хөдөлж, нас барсан иргэдийн тоо 17,000 даваад байна. Газар хөдлөлт болох үед Адъяаман хотын зочид буудалд волейболын багийнхан байрлаж байжээ. Тодруулбал, Фамагуста Туркийн боловсролын коллежийн охид, хөвгүүдийн волейболын багийн 39 гишүүн Исиас зочид буудлын долоон давхарт байрлаж байсан аж.
Өнөөдрийн байдлаар нурсан барилгын нурангиас хоёр багш, нэг сурагчийн цогцос олдсон байна. Тодруулбал, багш Памир Конуклу, Ибрахим Якула нар Дорук Акын хэмээх шавийн хамт нас баржээ.
Харин дөрвөн сурагч эсэн мэнд гарч чадсан аж. Тоглогчдын ар гэрийнхэн гадаа талбайд цуглаж, эрлийн багийнхантай хамт хайж байна.