Өнөөдөр /2023-02-09/ цахим биржээр анх удаа нүүрс худалдлаа. Уул уурхайн бүтээгдэхүүнийг Монголын Хөрөнгийн биржээр арилжих хууль өнгөрсөн жил батлагдсан. Энэ дагуу өнөөдөр Эрдэнэс Таван Толгой ХК-ийн анхны таван багц 32,000 тонн нүүрс амжилттай арилжагджээ. Энэхүү дуудлага арилжаагаар дуудах үнэ 0.28 хувиар өссөн байна.
Өнгөрсөн сарын 12-нд туршилтын худалдаагаар хоёр багц, 12,800 тонн нүүрс худалдсан. Хоёр багц нүүрсийг нэг удаагийн хэлцлээр Сингапурын компанид арилжиж байсан юм.
Дараагийн дуудлага худалдаа маргааш болно.
Өмнөх мэдээлэлтэй танилцахын тулд энд дарж орно уу.