Йелийн археологич Уильям Хонейчёрчийг Монгол Улсын Засгийн газраас "Алтангадас" одонгоор шагнасан байна. Шагналыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр гардуулсан байна. Харин уг мэдээллийг тус сургууль цахим сайтдаа өнгөрсөн долоо хоногт албан ёсоор мэдээлжээ.
Йелийн Урлаг, шинжлэх ухааны факультетийн антропологийн тэнхимийн дэд профессор Хонейчурч 1991 онд Энхтайвны корпусын сайн дурын ажилтнаар Монголд анх айлчилж, түүнээс хойш Зүүн болон Төв Азийн эртний нүүдэлчдийн улс төрийн байгууллагыг судлахад эрдэм шинжилгээний ажлаа зориулжээ. Олон жилийн турш тэрбээр Монголын эрдэмтэдтэй холбоо тогтоож, археологийн хээрийн судалгаа хийсэн байна.
Уильям Хонейчурч болон түүний судалгааны талаар Антропологийн тэнхимийн вэбсайтаас илүү ихийг мэдэж аваарай гэжээ.
Эх сурвалж: world.yale.edu