Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГАЗАР ХӨДЛӨЛТ: Нас барсан хүний тоо 15,000 давжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 16 секунд

Турк болон Сирийн хойд хэсэгт газар хөдөлсний улмаас нас барсан хүний тоо 15,000 давжээ. Өнөөдөр өглөө 09.00 цагийн байдлаар 12,000 мянга давсан гэж мэдээлж байсан бол 2 цагийн дараа 15,000 болжээ.

Шүүмжлэгчид онцгой байдлын албаны хариу арга хэмжээ хэтэрхий удаан, Засгийн газар бэлтгэл муутай байсан гэж мэдэгджээ.

Харин Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган хоёр удаагийн хүчтэй газар хөдлөлт, гамшгийн хэмжээнд бэлтгэх боломжгүй гэж мэдэгдэв.

Мөн тэрбээр Засгийн газар зарим асуудалтай тулгарсныг хүлээн зөвшөөрсөн ч нөхцөл байдал одоо "хяналтад байна" гэжээ. Харин Туркийн гол сөрөг хүчний намын дарга Кемал Киличдароглу үүнтэй санал нийлэхгүй байна. Тэрбээр “Хэрвээ үүнд хариуцлага хүлээх хүн байвал тэр нь Эрдоган" гэсэн юм.

Гэвч Ерөнхийлөгч Эрдоган энэ буруутгалыг няцааж, гамшгийн дараа эв нэгдэл чухал гэж мэдэгдээд “Ийм үед би сөрөг кампанит ажил явуулж буй хүмүүсийг тэвчиж чадахгүй" гэжээ.

Эх сурвалж: BBC

Х.Болорчулуун: Энэ хавартаа багтаж 5.5 сая үхэр сүргээ 13 тэрбум төгрөг зарцуулж бүгдийг нь ЭЭМЭГЖҮҮЛНЭ
Х.Болорчулуун: Энэ хавартаа багтаж 5.5 сая үхэр сүргээ 13 тэрбум төгрөг зарцуулж бүгдийг нь ЭЭМЭГЖҮҮЛНЭ
 
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Б.Анхбаяр, Д.Дэлгэрсайхан нарт холбогдогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.