Өнөөөр болох онцлох үйл явдлыг хүргэж байна.
“СИТИ ТАУЭР”-т
09:00 цагт “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубээс “Үнэт цаасны зах зээл ба боломж” сэдвээр “Өлзий энд ко Капитал” ХХК-ийн захирал Б.Өлзийбаяртай хийх уулзалт зохион байгуулна.
МУИС-ийн Номын сангийн 502 тоотод
10:00 цагт “Рамсей-120” эрдэм шинжилгээний семинар болно. МУИС, ШУА, ШУТИС, Монголбанк хамтран Английн сод математикч, эдийн засагч, философич Фрэнк Рамсейн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан Эрдэм шинжилгээний семинарыг зохион байгуулж байна.
Үндэсний мэдээллийн төвд
11:30 цагт “Бид ориловч, төр дүлий!” сэдвээр хүүхдийн мөнгөө авч чадаагүй ээжүүдийн төлөөллөөс мэдээлэл хийнэ.
Зам, тээврийн хөгжлийн яаманд
11:30 цагт Улаанбаатар төмөр зам ХНН-ийн зорчигчийн галт тэрэг, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын орон нутгийн тээвэр, МИАТ ТӨХК-ийн нислэгээр үйлчлүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ.
С.Зориг агсны хөшөөтэй АН-ын байранд
12:30 цагаас Монгол Ардын нам тойрсон хулгай луйвар, иргэдэд ногдож буй гэх 15 мянган төгрөгийн асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулна.
Улсын дээд шүүхэд
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан болно. Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай Ч.Өнөрбаяр, Л.Гантөмөр нарын өргөдөл, Д.Ганбатыг Ардчилсан намын даргаар бүртгүүлэх тухай С.Эрдэнийн өргөдлийг тус тус хэлэлцэнэ. Мөн “Монгол Улсын дээд шүүхийн цахим хуудасны “Улс төрийн намын бүртгэл” хэсгийн мэдээллийг шүүхийн шийдвэр, хувийн хэрэг, үндсэн баримт бичгүүдтэй тулган шалгах” ажлын хэсгийн тайлантай танилцана.