Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсын албан тушаалтны Балтын орон дахь хадгаламжид байсан мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авахаар ажиллаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг "Авлигатай тэмцэх жил" болгон зарлаж буйтай холбогдуулан "Таван Ш" үйл ажиллагааг зохион байгуулахаар болсон талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр,

"Сүүлийн жилүүдэд АТГ 2,5 их наяд орчим төгрөгийн мөнгөн хөрөнгийг гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлж, улсын орлого болгон санд төвлөрүүлж, битүүмжилсэн. Хамгийн сүүлд гэхэд АТГ эрүүгийн хэрэгт шалгагдсан хүний Их Британид хууль бус өмчлөлд байсан амины орон сууцыг улсын орлого болгож, түүнийг худалдан борлуулах ажлыг эхлүүлсэн.

Түүнээс гадна Балтийн нэг оронд Монгол Улсын албан тушаалтны хадгаламжид байсан хөрөнгийг шилжүүлэн авах яриа хэлэлцээ хийгдэж байна. Тиймээс энэ мэтчилэн авлига, албан тушаалын хэргийн улмаас гадаад улсад байршуулсан нууц данс, хөрөнгө, эд хогшлуудыг Монгол Улсад шилжүүлэн авч ирэх ажлыг эрчимжүүлнэ" гэсэн юм.

ХБ-ны санхүүжилтээс Либерти Партнерс ХХК Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Ш.Эрдэнэтуяагийн данс руу 22 мянган ам.доллар шилжүүлжээ
ХБ-ны санхүүжилтээс Либерти Партнерс ХХК Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Ш.Эрдэнэтуяагийн данс руу 22 мянган ам.доллар шилжүүлжээ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.