Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Шинэ төмөр зам төслийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцаж буй юм. Эл төслийн санхүүжилтээс Либерти Партнерс ХХК-ийн дансанд 46.5 мянган ам.доллар ХБ-наас шилжжээ. Үүнээс Либерти Партнерс ХХК нь Ш.Эрдэнэтуяад 22 мянган ам.долларыг шилжүүлсэн бөгөөд мөн өдөр Ш.Эрдэнэтуяа бэлэн зарлагын гүйлгээ хийжээ. Харин Ш.Эрдэнэтуяа нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан бөгөөд Түмэн хишигтэн ХХК-ийн хасагдсан хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байна. Түмэн хишигтэн ХХК-ийн 71 хувийг Баттулгын Намуун, 9 хувийн хувьцааг Баттулгын Хүлэгт нарын хувьцаа эзэмшдэг аж.
ХБ-ны санхүүжилтээс Либерти Партнерс ХХК Х.Баттулгын туслахаар ажиллаж байсан Ш.Эрдэнэтуяагийн данс руу 22 мянган ам.доллар шилжүүлжээ
Огноо
Унших
0 минут 55 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.