Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Т.Аюурсайхан гишүүн бүрэн эрхээсээ татгалзахад ямар нэг дарамт шахалт байгаагүй“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

УИХ-ын гишүүн, ХНХ-ын сайд Т.Аюурсайхан сайдын албан тушаал болон УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Түүний хувьд өөртэй нь холбоодуулан яригдаж буй асуудлуудаа хууль хяналтын байгууллагаар шалгуулж, эцэслэх үүднээс Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдлаас татгалзах хүсэлтээ илэрхийлсэн юм. Тэгвэл үүнтэй холбогдуулан ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр, "Сүүлийн үед УИХ-ын гишүүд болон ЗГ-ын гишүүд өөрсдийн хүсэлтээр түдгэлзэх биш УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэргээ шийдвэрлүүлье гэдэг асуудлыг тавьж байна.

Мэдээж УИХ-ын ээлжит чуулган эхлэхэд энэ асуудлыг хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх байх. Т.Аюурсайхан гишүүн өчигдөр өөрийн хүсэлтээр Монгол Улсын Засгийн газрын гишүүнээс давхар чөлөөлөлгдөх хүсэлтээ өгсөн.

-Ямар нэг дарамт шахалт байсан уу?

-Миний мэдэж буйгаар ямар нэг дарамт шахалт байхгүй. Цэвэр өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр энэхүү шийдвэрийг гаргасан гэж үзэж байна.

Б.Энхбаяр: “Энержи Ресурс“-ийн хийсэн төмөр замын өртгийг яаж тооцсон юм бэ гэдэг материал МОНГОЛЫН ТӨРД АЛГА
Б.Энхбаяр: “Энержи Ресурс“-ийн хийсэн төмөр замын өртгийг яаж тооцсон юм бэ гэдэг материал МОНГОЛЫН ТӨРД АЛГА
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.