Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 11.00 цагт товлосон боловч уг хэрэгт хяналт тавьсан, улсын яллагчаар шүүх хуралдаанд оролцох байсан прокурор М.Очбадрах эрүүл мэндийн шалтгааны улмаас хуралдаанд оролцох боломжгүй болжээ. Тиймээс шүүх хуралдаанд томилолтоор оролцохоор томилогдсон прокурор Ж.Баянжаргал нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хуралдааныг 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 13.30 цаг хүртэл хойшлуулж, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр болсон байна.
Д.Кёкүшюзанбатбаярын гэм буруугийн шүүх хуралдааныг ирэх сарын 2-н хүртэл хойшлуулав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.