Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Баттулга: Сү.Батболд “Манай намынхан Х.Баттулгад төмөр замын мөнгийг битгий өгөөрэй, нэр хүнд нь өсчихөнө шүү гээд намайг дарамтлаад байсан юм“ гэж хэлж байсан

Огноо
Унших
2 минут 35 секунд

No description available.“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Монгол бол маш баялагтай орон. Баялаг түүхийгээрээ гарч болохгүй гэдэг зүйл дээр санал нэг байгаа байх. Орж ирсэн орлогууд аманд ч үгүй, хамарт ч үгүй байна. Орж ирсэн орлогын зөрүү гадаад оффшорт үлддэг болсон байна. Хэдхэн тооны баячуудтай болсон. Төмөр зам гэдэг бол кластер ложистикийн бүтэц. Тиймээс 5 мянган км төмөр зам барьж чадвал нэг улсаас хараат бус болж чадна. Зөвхөн Хятадад юмаа зараад баяжина гэж байхгүй.

Зүүн Ази, төв Азийг хөндлөн төмөр замаар холбох ёстой. Босоо тэнхлэгээр Евро Ази буюу Хятад, Оросыг холбох ёстой. Төв Азийн мөрөөдөл юу вэ. Хөгжиж буй Зүүн Азитай эдийн засгийн талаар холбогдох. Тэгэхээр энэ зүйлийг сайн ухвал та нар бүгд л ойлгоно. Х.Баттулга гэдэг хүн яриад байгаа учраас янз бүрийн байдлаар хорлогдоод байна л даа. Сү.Батболд Ерөнхий сайд байхдаа төмөр зам барих мөнгийг нь гаргаж өгөөгүй юм. Хөгжлийн банкнаас 50 тэрбум төгрөг гаргачихсан. Тухайн үед сонгуулийн дараа очоод уулзтал мөнгийг нь шийдчихгүй яасан юм бэ. Тэгсэн бол төмөр замаа барьчихсан байх ёстой. Тэгтэл "Х.Баттулга аа, сонгууль болох гээд байсан, манай намынхан дарамтлаад байсан юм. Төмөр замын мөнгийг нь битгий өгөөрэй, нэр хүнд нь өсчихөнө гэж ярьж байсан. Яриад байвал олон зүйл бий л дээ" гэв.

ШУУД: БГД-ийн эмнэлэгт амь насаа алдсан 3 настай охины ааваас тодруулж байна
ШУУД: БГД-ийн эмнэлэгт амь насаа алдсан 3 настай охины ааваас тодруулж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.