Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: Баттулгын Хүлэгт, Номин, Намуун нарыг гэрчээр дуудсан ч биечлэн ирсэнгүй, өмгөөлөгчөө оролцуулж байна

Огноо
Унших
1 минут 6 секунд

No description available.“Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгах үүрэг бүхий түр хороо”-ны Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсгол өнөөдөр /2023.02.08/ Төрийн ордонд эхэллээ.

Яг одоо Хөгжлийн банкны эх үүсвэрээр улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй, төсвийн хөрөнгө оруулалтын шинж чанартай төсөл арга хэмжээнд олгосон зээлийн ашиглалт зарцуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Шинэ төмөр зам төслийн хүрээнд Түр хорооны сонсголд Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нар гэрчээр дуудагдсан бөгөөд тэдний хувьд биечлэн оролцож байна.

Харин Түмэн хишигтэн ХХК-ийн хувьцаа эзэмшигч Баттулгын Хүлэгт, Б.Намуун, Б.Номин нарыг дуудсан боловч өөрөө оролцох боломжгүйгээ илэрхийлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч Д.Пүрэвбаатарыг оролцуулж байна.

Одоогоор дэлхийн 80 гаруй улс Туркэд туслахаа мэдэгджээ
Одоогоор дэлхийн 80 гаруй улс Туркэд туслахаа мэдэгджээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд