Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг үргэлжлүүлэн сонсож байгаа юм. Шадар сайдын багцад багтсан Онцгой байдлын албаны тоног төхөөрөмжийн төсөлд олгосон санхүүжилтийн талаар авч хэлэлцлээ. Тодруулбал, Шадар сайдын багцаас эрх шилжүүлэх гэрээний дагуу холбогдох материалын хамт захиалагчаас хөгжлийн банкинд өгснөөр 19 тэрбум 966.3 сая төгрөгийн санхүүжилт хийгдэн, 33.7 сая төгрөгийг улсын төсөвт тусгасан байна. ОБЕГ худалдан авах ажиллагааг үндсэн гурван багц болгон зохион байгуулсан аж. Шинжээчийн зүгээс эл санхүүжилт нь Хөгжлийн банкны дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөө, бизнес төлөвлөгөөнд тодорхойлсон зорилготой нийцэхгүй байна гэж үзлээ.
СОНСГОЛ: “19 тэрбумаар Онцгой байдлын албаны тоног төхөөрөмжийн төслийг санхүүжүүлсэн нь ХБ-ны тухай хуульд нийцэхгүй байна“
Огноо
Унших
1 минут 16 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.