Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: ХБ-ны санхүүжилтээр санхүүжигдсэн төслүүдийн заримынх нь зураг төсөл байхгүй байна

Огноо
Унших
1 минут 31 секунд

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг хянан шалгах түр хорооны Нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь шатны сонсгол хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжсэн төсөл арга хэмжээний хэрэгжилт үр дүнг үргэлжлүүлэн сонсож байгаа юм. Яг одоо Нийслэлийн автозамын хөгжлийн газарт олгосон санхжүүжилтийг хэлэлцэж буй.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд "Хөгжлийн банкны санхүүжилтээр санхүүжигдсэн төслүүд шууд гэрээ байгуулчихсан, заримынх нь зураг төсөл байхгүй байна. Тухайн үеийн Хотын дарга сайхан ажил хийчихлээ л гэж харагдаж байгаа. Гэтэл зарим нь хуулиас гадуур хийгдсэн ажил байгаа юм. 3.1 их наяд төгрөгийг чинь улсын төсөв төлөхөөр болчихоод байна. Уг нь экспортыг дэмжсэн, импортыг орлуулсан бизнес рүү оруулж, ашиг орлого олсон төслөөс өрөө төлөх ёстой. Иргэдэд, улсын төсөвт дарамт учруулахгүй байх ёстой байдаг. Гэтэл гацчихсан. Гацах гацахдаа Монгол Улсын эдийн засгийн өртэй, ханшийн алдагдалтай гацаачихсан. Энэ байдал 10 жил үргэлжилж байна" гэв.

ЦЕГ: Жүжигчин У.Цогтбаярыг яллагдагчаар татсан мэдээлэл байхгүй
ЦЕГ: Жүжигчин У.Цогтбаярыг яллагдагчаар татсан мэдээлэл байхгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд