Хөгжлийн банкны асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах хоёр дахь удаагийн сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдрийн сонсголоор 2016, 2020 онд ХБ-нд хяналт шалгалт хийсэн эрх бүхий байгууллагуудын тайлан, тэдгээрийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцсэн юм. Энэ үеэр Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүгийн тайланд хийсэн аудитын шалгалтаар 2021 онд нэр бүхий долоон албан тушаалтанд Хөгжлийн банкны охин компанид ажилласан үндэслэлээр 159 сая төгрөгийн цалинг давхардуулж тооцож олгосон зөрчил илэрсэн байна. Эдгээр албан тушаалтнуудын нэг нь Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин юм. Түүний хувьд Хөгжлийн банкны Хөрөнгийн удирдлагын газрын захирлаар ажиллаж байсан бөгөөд 28 сая 440 мянган төгрөгийн давхар цалин авчээ.
СОНСГОЛ: Б.Лхагвасүрэнгийн хүү Л.Тэмүүжин ХБ-ны охин компаниас 28 сая төгрөгийн давхар цалин авчээ
Огноо
Унших
1 минут 0 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2023/02/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.